Гал шарын уанаганы тухай ярьж өгөөч.

Би энэ талаар огт мэдэхгүй л дээ. Ямар ч байсан хурдан адууны угшил юм болов уу? гэж бодоод л ...
 нэг гадаад танилдаа яриж өгөх хэрэгтэй болоод.
 

 

Аа бас, Тэсийн голын унага гээд яриад байдаг даа,
Тэр тухай бас ярьж өгөөч,

 

Яг аль аймаг суманд ийм угшилийн адуу байдаг юм болоо?

Сэтгэгдэлүүд:

1. Галдан | 2009-10-20 12:44:29
Монголд нэрд гарсан буюу олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хурдны гурван удам, арав гаруй угшил байна.

Энд “Галшар”, Тэс Жаргалант, Боржигин Баянцагаан, Орлой Тайж, Банди ,Дарьганга Мянгад_ Хан-Хөхий, Яруухан, Хомын борлог Залаа-Жинст гэх мэт угшил.

Жаргалант бол сүүлд үүссэн үүлдэр. Бусад нь Монгол орны өнцөг булан бүрийн нутаг дэвсгэр газар орны онцлогт тохирч гарч ирсэн нэлээн эрт үеээс үүссэн язгуур угшил. Тус бүрдээ түүх домогтой. Тэгж байгаад нэг блогтоо задалнаа. Мэддэгийнхээ хэрээр байгаа мэдээлэлийнхээ хэрээр.

Галшарын тухайд одооны Хэнтий аймгийн нутагт амьдарч байсан Өвгөн ноёон Хардэл жанжин бээс Пүрэвжав гэдэг хүн Анхлан өөрийн аавын цуглуулсан хурдан удмын ажнай хүлгээс шигжиж энэ үүлдэрийг бий болгосон гэдэг. Энэ угшилын домог болж дуун шүлгэнд манхөрсөн хурдан буянуудаас нэрлүүл Номин цэнхэр, Зандан хүрэн, Норов хүрэн, Гуулин хээр, Хонгор зээрд, Элбэг хээр, Идэр хээр, Бөгөн хул, Хулан хонгор, Босоо улаан, Одон улаан гээд явах жишээний.

Энэ Өвгөн ноён гэж гаэ ж алдаршсан эрхэм Пүрэвжав гээч нь Монгол адууг анхлан ш/у-ны үндэслэтэйгээр хөгжүүлж хавийнхаа уран дархан зураач эрсийг цуглуулж шинж бүхий морийг сийлүүлж зуруулж ном бичсэн байдаг. Шулуунаас шулуун Далдаас далд гэсэн тиймэрхүү нэртэй судар байдагыг сүүлд тэрнээс түшиглэн Хурдан адууны тухай олон сурах ном гарсан.

Энэ эрхэм Хурдан адуунд гар татдаггүй байсан бөгөөд Ховдын хязгаарт Баасан тайж гэгчээс их үнээр Мянгад адуу худалдаж авсан мөн Англаас хүртэл морь авч байсан мэдээ байдаг.

Одоо улсын наадамд айраг түрүү авч байгаа бага насны морьдын угшилыг харахад Галшар угшлаас заавал нэгээс илүү байх жишээний . Хэнтий аймгийн Галшар сумын ард түмэн одоог хүртэл энэ угшлыг сайжруулах хадгалж үлдэх тал дээр чармайж ажииладаг юм билээ.
2. Га (зочин) | 2009-10-20 12:47:46
Эрдэнэчулууны шарга гэж яригддаг адуу энэ угшил билээ
3. ashita | 2009-10-20 17:28:27
Bayarlalaa, Galdan
4. Цөмөөхөй serenity | 2009-10-20 17:33:54
морь сайн мэддэг болох юмсан Галданг бишрэв
5. ss_gogo | 2009-10-21 19:50:58
пээээээ галдан чинь морь судлаач юм банйа шд хэхэ
6. tungaamnh | 2009-10-30 22:34:18
би даанч мэдкүүм байна оо, Ашита эгч намайг бараг мартаа болов уу...хэхэ
7. leo | 2009-10-30 22:40:28
Галдан гоё тайлбарлажээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зочдоо тоолъё