Түнхний дутуу хөгжил

За тэгэхээр би эмч биш л дээ, тэгэхдээ энэ эмгэг согогийн талаар сүүлийн үед жаахан мэдлэгтэй болоод байгаа болохоор хэн нэгэнд хэрэг болж магадгүй гээд бичээд орууллаа.

 

Нярай хүүхдийн түнхний үе нь том хүн шиг бат бөх байдаггүй.  зарим хүүхдийнх эрүүл хүүхдийг бодвол сул, эсвэл хөгжөөгүй байдаг. Гэхдээ төрөлхийн түнхний мултрал гэж байдаггүй.  Угаасаа сул, дутуу хөгжилтэй байсан хүүхдийн хөлийг хамаагүй тэнийлгэх, эсвэл гишгүүлэх,  чанга боож өлгийдөх үед мултардаг байна.

 

Түнхний дутуу хөгжил гэж юу вэ?

 

Эрүүл хүүхдийг бодвол түнхний үе нь дутуу хөгжсөн байдаг.  Шалтгааныг нь эмч нар янз бүрээр тайлбарладаг.  Европ хүүхдүүдэд маш их тохиолддог. Зарим  эмч калци болон амин дэмийн дутагдал гэж үздэг бол зарим нь удамшил гэж үздэг.  Монголд оюутан ээж нараас илүү олон ийм хүүхэд төрөөд байгаа тухай судалгаа байдаг юм билээ.

Түнхний дутуу хөгжил нь  2 түнхний дутуу хөгжил, 1 түнхний дутуу хөгжил, дунд чөмөгний дутуу хөгжил гэх мэтийн олон төрөлтэй. Төрөлхийн дутуу хөгжилтэй байсан хүүхдийг зогсоовол түнх нь мултрах аюултай. 

Орчин үед түнхний дутуу хөгжилийг эрт оношилдог болсон учраас  эмчилгээ үр дүнгээ өгч байгаа. Дээр үед эмчилэх аргаа олоогүй байх үед ийм хүүхдүүд эмчлүүлэлгүй хөлд орох тохиолдол маш их байсан.  Хэрвээ ийм хүүхэд хөлд орвол галуун алхаагаар алхдаг. Эцэг эхчүүд ихэвчлэн энэ үед мэддэг байна.

 

Түнхний дутуу хөгжилийг яаж мэдэх вэ?

 

Нярай хүүхдийн гуян дээрх зурааснууд хоорондоо зөрүүтэй байх,  хөлийг нь нугалах зэргээр хөдөлгөхөд дуугарч байдаг.   Эрт үед нь мэдэх тусмаа эмчилгээ сайн авдаг учраас эмчид хандах хэрэгтэй.

 

Хаана үзүүлэх вэ?

 Монголд Гэмтэлийн эмнэлэгт мэргэжлийн эмч нар үздэг юм билээ.  Нярай хүүхдийг 4 сар хүртэл нь рентген зураг авч болдоггүй учир хүүхдийн чинь гуян дээр байдаг зураас хоорондоо зөрөөтэй дээр доор байрлалтай байвал  Карт, даатгалыг нь бариад гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлээрэй.  Эрүүл хүүхдийг бодвол хөл нь сул, дуугардаг байвал өлгийдэж болохгүй, бас хөл дээр нь гишгүүлэлгүй эмчид үзүүлвэл эмчилгээ нь илүү хурдан үр дүнгээ өгдөг.  Хэрвээ хөл дээр нь гишгүүлэх, хөлийг нь хүчээр жийлгэн өлгийдөх юм бол  түнх нь мултрах аюултай.

 

 

Эмчилгээний аргууд

Бага зэргийн дутуу хөгжлийг томдсон памперс хийгээд хөлийг алцайлгасан байдалтай байлгавал өөрөө аяндаа хэвийн хөгжөөд орчихдог.

Нэлээд их хэмжээний түнхний дутуу хөгжилийн үед  Павликийн суран дөрөөвчөөр  хүүхдийн хөлийг байнга 90 градусын өнцөгтэй алцайлгасан байдалтай байлгадаг.  Хүүхэд  маш хурдан өсөж байдаг учраас 3-4 сарын дараа ихэвчлэн эмчилгээ үр дүнгүү өгөн, эрүүл болдог. Тэгэхдээ дөрөөвчийг байнга зүүсэн  эсэхээсээ эмчилгээний үр дүн нь шалтгаална.  Дэлхийн олон оронд энэ аргаар эмчилдэг. 

 Хэрвээ дутуу хөгжилтэй байсан хүүхэдийн хөлийг хүчээр тэнийлгэн мултрахад хүргэсэн байвал эмнэлэгт татлага эмчилгээ хийлгэх бөгөөд энэ үед эмчилгээ удаан хугацаанд үргэлжилнэ.

Хөлд орсонийх нь дараа дутуу хөгжил болон түнх нь мултарсан байвал мэс заслын эмчилгээ хийх ч үе байдаг.   Түнхний дутуу хөгжилтэй хүүхэд хөлд орохдоо галуун алхаагаар алхдаг. Эцэг эхчүүд энэ үед нь анзаардаг бөгөөд,  хөлд орсоных нь дараа мэдвэл эвийн эмчилгээ хийхэд төвөгтэй болдог. Зарим эцэг эхчүүд тав зургаан нас хүрсэнийх нь дараа л сая эмчид хандах үе байдаг бөгөөд энэ үед мэс засал хийхээс өөр аргагүй.

Насанд  хүрсэн түнхний мултралтай хүмүүс хиймэл үе хийх мэс заслын арга сүүлийн үед бас гарсан.

 

Эцэст нь хэлэхэд түнхний дутуу хөгжилтэй хүүхдийг эрт мэдэх тусам эмчилгээ 100% үр дүнгээ өгдөг. 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. ss_gogo | 2009-09-22 19:46:51
хэрэгтэй мэдээлэл байна аа баярлалаа хө
сайн уу уулзалгүй удаж
2. amor | 2009-09-22 21:17:06
сайн уу хө? монгол хариад ирээ юу?
мэдэж анхаармаар зүйл бна, баярлалаа.
3. amanjinka | 2009-09-24 20:23:18
ЧУХАЛ МЭДЭЭЭЛЭЛ БНА ДААА САЙН УУ ХӨ
4. amanjinka | 2009-10-02 20:54:17
САЙН УУ ХӨ
5. ss_gogo | 2009-10-08 00:12:07
сааааййййн уууууууууууууууууууууу
6. amanjinka | 2009-10-10 21:55:15
сайн ууу хө
7. batchimeg2001mn | 2009-10-18 15:41:11
heregtei medeelel baina. minii ohiniig bas tvnhnii tolgoi yasnii dutuu hugjil gesen. uu gesen svljeenii vnetei emiig ni uulgasan, svv tarag ch ih ugsun, agaar salhind ch ih gargasan.odoohondoo huld oroogvi l bna. oi hvrch bgaa hvvhed geed bid hed jaahan aigaad l bgaa.tegj bgaad dahiad vzvvlnee.gehdee ene gemtliin emch nart itgeh itgel algaa.svljeenii emee l uu geh yum.Uur sain huwiin ch yumu sain hvnii tuluu gesen setgeltei gazar bnu????tuslaarai. http://bbatchimeg.blog.banjig.net/
8. SSunday | 2009-10-26 09:36:26
Бага охиноо төрүүлсний дараа гадаа хүүхдээ агаарт гаргаж байгаа эхчүүэс энэ тухай сонсоод гэртээ ороод охиноо үзтэл гуяны зураас нь зөрүүтэй байсан. Тэгээд л Бүдээ эмчид үзүүлж заавар, зөвлөгөөний дагуу эмчилгээ, арчилгаа хийж, дөрөөвч зүүлгэсэн. Байнга үзүүлж хяналтанд байлгаж байсан. Охин маань зүгээр болсон шд. Эцэг эхчүүд хүүхдээ сайн арчилж байх хэрэгтэй юм байна лээ.
9. SSunday | 2009-10-26 09:43:12
Асууж тодруулах зүйл байвал эгчээсээ асууж болно шүү.
10. ganaa (зочин) | 2009-10-31 16:29:56
sainuu tunhnii uenii dutmag hogjild uamar fitsik emchilgee hiilgedeg yum be. sayhan manai ohiniig tegj onshlood bur aichaad suuj bna. tuslaach pls
11. ashita | 2009-11-04 13:46:48
sharlaga hiilgedeg gesen. emch nar heleed ogoh baihaa. Gemtel deer uzdeg yum bilee. emchiin zovlogoog sain avaarai.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зочдоо тоолъё