Эргээд ирлээ.

Намайг эзгүй хооронд миний блогийг эргэж тойрч байсан та нартаа маш их баярлалаа.

Сураггүй гэнэт алга болчихдог нэг сонин зан надад ер нь байдаг юмаа. Явахаасаа өмнө бичнэ гэж бодож байсан ч амжаагүй хэрэг л дээ. Энэ ч бас миний нэг дутагдал.  Их л хор хөнөөлтэй дутагдал байгаа юм.  Монгол руу явахаасаа өмнө тус болж явдаг Япон өвөөдөө дуулгаагүй гээд одоо зэмлүүлээд л  байна.

 

Монголдоо очоод ирлээ. 

 

Охин маань түнхний дутуу хөгжилтэй юмаа.  Япон эмч нар санаа зоволтгүй гэж хэлдэг  ч би санаа зовоод л байдаг юм. Хужиртийн рашаан түнхний дутуу хөгжилд сайн гэхээр нь  охиноо дагуулаад тийшээ яваад  интернет, телевиз, ном, сонин гэдэг зүйлээс тасархай сайхан амраад, бас өөрийгөө эмчлүүлээд 10 хоног өнгөрөөгөөд дараа нь  аавынхаа нутаг руу явж сар болоод тэгээд л Улаанбаатартаа тухтай долоо хонож амжилгүй Тоокёо руу буцаад ирлээ.

Хэрвээ аав маань амьд сэрүүн байсан бол жил болгон л  хөлгийн жолоогоо залах  байсан аавынхаа төрсөн гэр, 90 гарам настай эмээдээ очиж золгоод ирсэндээ баярлаад л сууж байна. 

Энэ хооронд миний муу блогийг эргэж тойрч байсан та нартаа баярлалаа.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-09-20 13:52:18
Ashita ohin chin odoo tegeed zugeer uu ter yamarhuu baina
2. Hilde | 2009-09-20 14:02:33
hi, gertee tabtai moril tunhend plastik suulgah hagalgaa baidiin bailee shd xu. tanidag huuhen maani teriig hiilgeed saihan boltson baisan heden jiliin umnu. gol ni tunhnii asuudaltai bol iluudeljintei baij boldogguim shig bailee. ireh achaallaas ni bolood.
3. ashita (зочин) | 2009-09-20 18:01:48
agai odoo guigeed l baidag.

Hilde, bayarlalaa. gehdee huuhed bolohoor ooroo urgaad orchihdog yum bilee. tom hun plastik hagalgaand ordog gesen. Nyarai baihdaa medegdvel eviin emchilgeegeer 100% edgerdeg yum bilee.
4. chimgeeitgel | 2009-09-20 21:41:36
sain uu blogn design ih taalgdlaa.
5. molor | 2009-09-20 23:02:57
Эргээд ирсэнд чинь баяртай байнаа. Япон өвөөтэй адилхан нэг загнадаг юм уу гэснээ охины тухай дуулаад амаа барив, хэхэ. Охиноо сайтар тэнхрүүлээд авсан бол яамай даа. Санаа зовоод яахав дээ. Санаа санаашрал чинь бас татах хүчтэйм ш дээ хөө
6. Chabu (зочин) | 2009-09-22 13:36:22
sain uu, za baiz ter tunhnii talaar yu bilee, gants neg yum baina uu, haraad orhiyo
7. amanjinka | 2009-09-24 20:25:51
ЗА АШГҮЙ АШГҮЙ ХӨ НУТАГТАА ХАРИАД ИРСЭН НЬ БОЛЖ ДЭЭ ӨӨ ТЭР ТҮНХЭЛИЙН ДУТУУ ХӨГЖИЛИЙГ НААД ЯПОН АГАА НАР ЧИНЬ АСУУДАЛ ҮГҮЙ ЯНЗАЛНА БАЙХАА
8. Орнелла | 2009-09-24 20:39:41
За сайн уу?
9. Жиргээ | 2009-09-24 20:48:55
boljee, boljee, saixan amraad biye emchluuleed irev uu, 90 tei xugshin saixan bnoo

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зочдоо тоолъё