Хониноос хямдхан амь

Өчигдөр орой Пүүжээ охин гэдэг Япончуудын хийсэн баримтат киног үзээд зөндөө уйллаа.  12 настайдаа хорвоог орхисон хөөрхөн охин, цэл залуугаараа орчлонг хаяад явчихсан бүсгүйн гунигт амьдралыг хараад уйлав.

 

Залуухан ээж нь даатгалын дэвтэргүй байна гээд эмнэлэгт хэвтэж чадалгүй  удсанаас морьноос унасан шалтгаанаар хорвоог орхиод явчихжээ. 

 

Хэдэн жилийн өмнө яг л нэг ийм явдалтай таарч байсан юм. Хөдөөнөөс ирсэн хүн гэнэт бие нь муудаад эмнэлэгт иржээ. Гэтэл даатгалын дэвтэр, засаг захиргааны харъяалалаар тэр хүн   улсын нэгдсэн эмнэлэгт хэвтэх ёстой болохоос  дүүргийн эмнэлэгт хэвтэж чадахгүй юм байх. Хөөрхий эмнэлэгийн тусламж авч чадахгүй ёолоод л, коридорт хэвтэж байхад эмч нар  хажуугаар зүгээр л өнгөрөөд байх юм. Аргаа барсан өвчтөнгүүд тэр бүсгүйг энэ чигээр орхиж болохгүй гэж хошуу нэмэрлэхэд эмч хэлж байна.

Бид ч гэсэн өрөвдөж л байна. Гэвч баахан эм тариа, эмчилгээ хийчихдэг, тэр эмчилгээний зардалын төлбөр тооцоог эргээд олж авах гэхээр манайд  харъяалалгүй даатгалын дэвтэрээр  зардалыг нь олж чаддаггүй,  эцэст нь даатгалын дэвтэргүй энэ хүнийг эмчилсэн би л буруутан болно, би ч гэсэн ардаа амьдралтай хүн шүү дээ, гээд л учир байдлаа тоочоод огт халгаагаагүй юм. Гэтэл өнөө өвчтэй бүсгүйн нөхөр,

Тэр биднийг үздэг том эмнэлэгэт нь очтол,  шилжүүлгийн маягт  байхгүй байна гээд хэвтүүлэхгүй байна гэж гомдоллосоор нэг мэдэхэд гараад явсан байсан. Бодвол эмч нар аль нэгэн том эмнэлэг рүү явуулсан биз.

 

Өнөөдөр даатгалын дэвтэргүй, шилжүүлэг  байхгүй гэх шалтгаанаар эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадаагүй хичнээн хүн  Пүүжээгийн ээж шиг хорвоог орхиод, эсвэл өвчнөө илүү хүндрүүлээд явж байгаа гээд бодохоор элэг эмтэрмээр.

Гэхдээ үүнд хэн буруутай вэ?

 

Эмч үү?  Зарим нь тэгж бодох л байх. Эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч байж яагаад, хүнийхээ төлөө явж чадсангүй  вэ? хэмээн эмч нарыг буруутгах нь хамгийн амархан. Дараа нь улсын их хурлын гишүүд, төрийн тэргүүнийг буруутгах байх.   Манайхан долоон буудлын хашаанд айлын нохой үхсэн ч төрөө буруутгадаг болчихоод байгаа болохоор тэр дээдэс бас л буруутан гэж хэлүүлэх магадлалтай.

 

Эмч нарыг би энд огт буруутгамааргүй санагддаг. Харин Монголын даатгалын систем буруутай.   Даатгалын системийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй мэт. Даатгалын дэвтэрээр харъяалал харгалзахгүйгээр  эмчлүүлэх  системтэй болчихвол дээрх жишээ шиг эмнэлэгийн тусламж түргэн шуурхай олж авч чадахгүй чирэгдэл болохгүй мэт.  Гэхдээ ийм системтэй болоод ирвэл  бид эмчилгээнийхээ тодорхой хэсэгийг өөрсдөө төлөх шаардлага ч гарч ирж магадгүй. Гэхдээ үнэгүй үйлчилгээ зах зээлийн нийгэмд тэр бүр байдаггүй мэт санагддаг.   Бид нарын дурлан үздэг Солонгос кинонууд дээр  өвчтэй хайртай хүнээ аврах гэж мөнгөний төлөө хэрхэн тэмцэж байгаа нь зөндөө л гардаг. 

 

Бидний бүтээн байгуулах гээд  хориод жил тэмцээд байгаа  зах зээлийн нийгэм чинь  хүн өөрөө  өөрийнхөө хувь заяанд  эзэн байх ёстой нийгэм шүү дээ.  Зах зээлийн нийгэм бидэнд зөвхөн боломж л олгодог, баталгаа олгодоггүй.  Долоон буудалд нэг эр ажил хийж амьдралаа залгуулж чадахгүй  архи уугаад гудамжинд хэвтэж байхад Монголын төр ямар ч хамаагүй ш дээ.  Тэр хүн өөрөө өөрөө л амьдралынхаа эзэн. 

 

 Тэр баримтат киноны Пүүжээгийн ээж  кинон дээрээс харахад тэгтлээ тарчигтаа тулчихсан ядуу хүн биш л байсан.  Нэг  хонио зараад эрүүл мэндийн баталгаагаа яагаад хийлгэсэнгүй вэ?   Яагаад хулгайд алдсан адууныхаа хойноос аймаг алгасан явж байгаа хэрнээ өөрийнхөө эрүүл мэндийг даатгачихсангүй вэ?

Яагаад өөрийнхөө амь насыг нэг төлөгнөөс доор хэмжинэ вэ, гээд бодохоор  буруутгах сэтгэл бас төрөн төрөн киног уйлан байж үзлээ.

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. dikayaroza (зочин) | 2009-07-20 12:05:19
manaihan emneleg, bolovsrol unegui bsan soc niigm-n setgelgeen-se angijirch chadsan tohioldold eruul mendde anhaardag, daatgald mongo toldog bolno..
ter boltol neg baitugai neleen heseg humuus ami nas, eruul mend-re hohirs-r bh vii..
2. Emma_new | 2009-07-20 14:36:17
Unen shuu nzaa, gehdee bid nariin odoo tolj bga EMDaatgal tsalingiin 4 huvi l bgaa. Tgd tolloo geed bidend daatgal helbereer ogt uilchildeggui shu de. Ene togtoltsoog uneheer halah tsag ni bolsoon. Niigmiin daatgal ch gesen yamar ch batalgaagui. Bidnii tolson mungu tusgai sand hurimtlagdaad bj bdaggui shuu dee.
3. jaja | 2009-07-20 14:49:03
Яаг зөв,би энэ талаар яг бичих гэж байсан юм.
Монголын эрүүл мэндийн салбар,боловсрол,даатгалын систем бүгд бохирдчихсон тэнд үнэнч шударга юм гэж байдаг юм уу ер нь.
Бие муудаад түргэн дуудлаа гэхэд утас нь байнгын яриастай 2 3 цаг тасралгүй залгахад байнгын тийм байна гэж байхгүй биздээ тэгж байжийснаа гэнэт автомат хариулагч өөдөөс баярлалаа дараа дахин залгана уу гэж тэнэгтэнэ.Яахаараа ер нь түргэний утас автомат хариулагчтай байдын.
Бүх эмч нар биш л дээ,зарим эмч нар арай л дэндүү.Зүгээр үзээд өгөөч олгой мөн биш ийг нь та гээд гуйгаад очиход 3р эмнэлгийн эмч хэнэгч гүй хөөж байвал яах уу,харьяаллалынхаа эмнэлэгт очиж үзүүл гээд явж чадахгүй эвхэрч унаад байхад аягүй сонин..Ёстой сонин
4. Mendee | 2009-07-21 12:43:44
emch geheer l amidral yum hsig bodohiin,
dandaa muu ni garaad sain ni l alga shuu
heden emch daatgalgui huniig emchilseniig ta nar medehgui sh dee.

emch hun tangarag urgusun bolhooos tsalin mongoo daatgalgui hund zoriul gej heleegui bhaa.

ingehed hodoonii teneg baagiinuud neg honinii unegui amitai bdag gej unene shuu,

yamar saindaa harmaandaa 6saya togrotoi baij hunii muudsan hool idcheed uheh geed hebtej bh we dee
5. Mendee | 2009-07-21 12:45:47
gol ni systemdee bgaam,
emchid buruu baihgui,
systemiig ni oorchiloh heregtei,
yadaj l emch hun said hiihgui bna, mergejiliin albuud uls toriin alba bolj hubirsan,
alban tushaal erh medel mongoor l unelegdej bna
6. ЗОРИГТ8 | 2009-07-21 16:48:07
хаана үзсийн
7. Agai | 2009-07-30 07:23:00
би бас үзээд л баахан хямарсан, энэ цэнхэр цэцэгүүд яасан гоё юм бэ
8. molor | 2009-08-04 05:19:05
Тэр киног үзсэн. Анзаарагддаггүй хэрнээ бодит амьдралыг дунд нь ороод харвал ийм л байх болов уу гэж санагдаж байлаа. Маш их өрөвдөж байж билээ
9. Сарнайха | 2009-08-04 22:11:46
энэ ч ёстой хямраагаад хаядаг хянуу бн лээ
10. molor | 2009-08-12 01:50:47
Үүш, чи минь бас хаашаа гүйгээд алга болчихов доо. Энэ улсууд хааччаад байдийм бээ, ер нь. Хаягдсан байшин шиг энэ банжигийн байжийгааг, хайн. Би час дахиал явж одохоос доо
11. Сарнайха | 2009-08-13 08:58:31
энэ бүсгүй ингээл үе үе алга болчдын
12. molor | 2009-08-16 10:30:40
харин тийм, чи ч бас араас нь явчихааз дээ
13. chinguunjav | 2009-08-25 10:28:59
Hi?
Huduuguur ch hotod ch ylgaagui iimerhuu zuil zunduu baidag
14. Монгол Зон | 2009-09-10 02:48:19
байна уу, чи байна уу? санаж байна шүү.
15. leo | 2009-09-15 20:42:09
ХӨДӨӨНИЙ МАЛЧИД ИХЭНХИ НЬ ДААТГАЛГҮЙ БАЙДАГ БАЙХӨӨ
16. Монгол Зон | 2009-09-17 09:00:05
байна уу, чи байна уу? санаж байна шүү.
17. nekee | 2009-09-17 10:18:36
bid chini yabj l baibal bolj l baidag ulsdaa yamar uchirtaig buu medee
arhag emch nar toohguiee shine uud bol uilj barial hyamraad baih shig baidiin neeh udahgui tiimerhuu hemjeend ochdogiim shig baigaan
tolog 10 myanga aa hotod bol 2 3 hiil mahnii une baihoo honinii aris 500tog yamaanii eris 200 togrog. . malchid maani mongolchuudiig ol zalguuldag gol heseg gj eroosoo boddoguim shig bainalee tunhag bol oor heregee amidral ch bas oorshd
yaagaad dalaitstaigaar malchdiihaa mah tuuhii ediig tushsen uildber baiguuldagguim bol, bodlogo bolgood demjdegguim bol gaihaal baidgiin tunhag todii helbereer hol yabahgui baihoo
yamaagaa huuhalj iddeg boljeeh shig bna daa
amidarch chadahgui bol hohi ni bid tiim niigemd amidarch bna gej bodoj baigaa hun bol setgel sanaa ni nasortsan hun bna l gehees.
ene niigem chini neeh sonin gantsaaraa tsoilool hogjood bayajaal yabchdagguim shig baileeshd um iddeg ulsiig tootsohgui shuu ted chini hun bish.
humuusiin amidral saijruul ted niigmees abah uilchilgeegee medeed abchdag boloh baih l geh gesiin .yooy yamar urtiim bichchuu
18. Монгол Зон | 2009-09-17 10:22:12
энэ НИК-ийн залуу юу бичив ээ, ха ха
19. zaya0420 | 2009-09-20 13:53:43
emnelegt er n mongogui hun emchluulne gej bhgui boltson ard tumnii tatvariin mongoor tsalinjij bgaaggaa ch mededgui yum shig bgan eruul bhiin tuld uhe tsentei bolson utaanaas bolj udahgui olon hun uushiggui boloh ...usnaas bolj...toroo shuuhdeh ayuliin harang oirtoj bgaach yum shig

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зочдоо тоолъё