Монголд нэг ийм юм л алга, гэж баярлах хэрэгтэй

Монголд маань ийм ч юм алга, энэ талаарт хөгжихгүй байна гэж гомдоллодог нөхдүүд байх юмаа.  Үнэхээр Монголд байхгүй, эсвэл сайн хөгжөөгүй зүйл олж харсан бол харин ч баярлах хэрэгтэй ш дээ. Тэр талаар та жаахан мэдлэгтэй бол  түүнийг ажлын байраа болгох хэрэгтэй ш дээ.
Жишээ нь, нэг хүн өөрийнх нь мэргэжлээр ном сурах бичиг хангалттгүй байна гэж гомдоллоод явахтай таарсан юм.  Одоохондоо байхгүй байж болно, гэхдээ анх тэр шинжлэх ухааныг оргүй байх үед нь л хүн нээсэн юм шүү дээ.  Огт мөнгө гаргахгүйгээр  бизнес хийж болдоггүйтэй адил   дэлхий хавтгай болсон энэ цаг үед  тэр мэргэжлийнхээ чиглэлийн маш сайн номнуудыг гадаад хэл дээр нь уншаад үзэх хэрэгтэй. Дараа нь тэндээс олсон мэдлэгээ  өөрийн ажил болгож, өөрөө өөртөө ажлын байр бий болгож яагаад болохгүй гэж.

 Өөрийнхөө судлаж, сурч байгаа зүйлийн  талаар маш сайн мэдлэгтэй  нэг номерийн  мэргэжилтэн болохыг зорьвол, хаана ч газардахгүй дээ.  Оюутан байхдаа   мэдлэг олж ав, жаахан бизнесийн удирдлагын талаар мэдлэг олж ав. Тэгээд  Монголд учир дутагдалтай байгаа,  тэр талаар өөрөө мэдлэгтэй тийм зүйл олж харсан л бол  өөртөө амжилт хүсээд, тэр замаар урагшлах хэрэгтэй.  Гомдоллох биш, алгаа үрээд баярлаад, өөрийн ажлаа болгоод авч яагаад болохгүй гэж.   Шинэ зүйл олж хараагүй бол та сургуулиа төгсөөд худалдагч болно. Үүнд гомдоллож Монголын боловсролын тогтолцоог муулаад байх шаардлага байхгүй.   Өнөөдөр  дэлхийд танигдсан боловсролтой, мундаг улсуудад ч ялгаа байхгүй сургуульд  дөрвөн жил урсгалаараа явсан нөхдүүд  алдарт сургуулийг төгссөн худалдагчид болдог юм.  
Эзэн хичээвэл зая хичээнэ гэдэг дээ.  

Сэтгэгдэлүүд:

1. Монгол Зон | 2009-09-10 02:49:25
эзэн хичээвэл заяа хичээнэ ээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зочдоо тоолъё