Монголчууд зиндаархах дуртай болжээ. 11-тэй гар утас, жип машин, брэндийн цүнх гээд олсон жаахан мөнгөөрөө зиндаархах юм.
Жилийн өмнө Цэцэг төв дээр валют солиулах гээд зогсож байтал нэг эмэгтэй гаднаас орж ирмэгцээ шууд л урдуур дайрав. Ард нь байсан хүмүүс зарим нь уурлан, зарим нь загнаад эхлэв. Гэтэл нэг залуу их л тайвнаар
- Эгчээ, та хойноос оочерлочихгүй юү? гэхэд өнөө эмэгтэй тэр залуугийн үгээр хойшоо очоод зогсож байнаа. Хэрвээ хүмүүс тэр эмэгтэйг бүдүүлэг үгээр хойшоо зогс гэж дайрсан бол шазруун зан нь хөдлөөд улам л урагшаа дайраад байх байсан байх.
Гадаадын орнуудад хүмүүс зиндаархахдаа хэл яриа, биеэ авч яваа байдлаараа өөрийгөө илтгэдэг л дээ. Тэрнээс биш гар утас, машинаар өөрийнхөө зиндааг илтгээд байдаггүй. Тухайн хүний ярианы соёлоор нь зиндааг нь амархаан таньж болдог. Зарим нь их танхай ярьж байхад, зарим ойр зуурын хов ярина. Зарим хүмүүс дэлгүүрт ороод ундаа аваад гарахын зуураа нүүр дүүрэн инээмсэглээд, баярлалаа гээд гарах жишээтэй.
Аз жаргалтай өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэлдэг эрхэмсэг хүмүүс бусадтай маш сайхан харьцдаг гэж би ойлгодог.
Гэтэл Монголчууд улам л бие тоогоод хямсгар, яравгар болоод байдаг хүмүүс нь илүү олон байгаа мэт санагддаг. Бусдаас илүү гэдгээ тийм ихээр гайхуулмаар байвал гар утасны дугаараар биш, бусадтай харьцах харьцаа, биеэ авч яваа байдлаараа илэрхийлвэл ямар байна?


Сэтгэгдэлүүд:
tsatsaa tanaihaar bi ordog l doo. seegii l uldeedeggui bolohoos chamaig sain tanina shuu, he he.
Sunday egshee, sanal negtei baina. Saihan naadamlasan uu?
hohotushka sanal niilsend uneer ih talarhjiinaa.
eminet sain uu?
erhtsasaa sain uu?
Namara, hi. Saihan naadmiin aurag uzeed horhoigoo darchihsan shuu.
Oyu, harin tiimee, Mongolchuud ih homsgoo zangidahaa bolichihvol tiimee,
bolorka, sain uu?
сайн уу хө
санал нэг байна шүү
Ss_gogo, sain uu? and mini. Saihan bayarlasan uu? BId nar ch surtei bayarlaagui baih daa. Bi Namaragiig blogt l naadam temdeglechihlee.
end bas ug ni naadam bolsoon. Bi ter odor oor ih chuhal ajiltai baigaad ochij chadaagui ee,
ажлыг яах ч аргагүй юм даа заримдаа би ч бас 2 цаг унтсан болоод л ажилдаа хэхэ
Машины хувьд бол зөвхөн Монголчууд л зиндаархаж үнэтэй машин унадаг уу гэвэл худлаа шүү дээ. Хэн ч байсан хэпэн цаас нь авгай хүүхдээс нь илүү гараад ирвэл манай зам дээр манай орчинд микроны доогуур шургаад орчихгүй,хагархай зам дээр бөөрөө салгах гээд л жижиг тэрэг унаад явах уу.Нөгөөх нь замын хагархай дээр ганц донслоол будаа болно биздээ.Хайран Туулын усыг ширгээн байж Уулын модыг устган байж олсон хэдэн цаас нь ... Тэхээр амралтаараа хөдөө гадаа салхинд гарч утаанаас холдмоор байдаг. Бидний хэрэгцээ жип шүүдээ. Сайхан сэдан суудлын үнэтэй машин унах болохж байна уу Монголд Гуц ш дээ. Тэхээр таван цаасаа хоосолж хармаагаа гөвж байгаач хамаагүй согтуу шааж яваад хар замын хагарахай руу орсонч донслоол гараад ирэхээр Эсүүл согтуу сда микрогоороо ирээ мөргөчүүл амьд үлдэхээ бодож өндөр машин авч унах шаардлагатай болж байгаа байх.
Бусдаар банкнаас зээлж авч том машаан машаан авчаад бэнзээнийн дийлэхгүй шар гэрлийн асааж давхисаар байгаад бэнзээн насосын шатаадаг гаруудыг харин салгаж ойлгох хэрэгтэй
Жиптэй болгон зиндаархаж байгаач юм биш.
ZZ, bayarlalaa,
Ер нь бүх хүнд их бага хэмжээгээр байдаг л эд дээ.-Ишлэв 33-с
Сүүлийн үед бүр ихээр анзаараад байх шиг. Бас Монгол руу буцсан хүмүүс бүдүүлэг танхай байгааг нь гайхаад л ярихын.. харамсмаар.
Сэтгэгдэл үлдээх: