Нэгэн найзынхаа тухай ярьж суутал ярилцаж байсан хүн маань
- Найз чинь хэдэн настай юм бэ? гэж асуув.
- 80 гарч байгаа гэж намайг хариултал нүдээ бүлтийлгэн , уулга алдаад сүйд болж байна. Зүүн өмнөд азийн хэтэрхий шашин шүтлэгэндээ үнэнч хүмүүст энэ нь гайхалтай санагдсан байж магадгүй л дээ.
80 гарч байгаа ч тэр хүн миний найз. 80 гарсан ч гэсэн маш залуу сэтгэлгээтэй хүн л дээ. Тэрэнтэй би ямар л бол ямар л сэдвээр чөлөөтэй ярилцдаг юм. Ганц би ч биш маш олон Монгол залуус түүнтэй үеийн юм шиг харилцдаг.
Мэдээж Монголын настай өвөөтэй үеийн юм шиг ярилцаж чадахгүй, өвөө гэж хүндлэн дууддаг. Харин энэ найзтайгаа үндэс угсаа өөр болохоор ч тэр юм уу? яг л үеийн юм шиг ярилцдаг.
80 гарчихсан, 70 дөхөж байгаа хүмүүс
"Би хөгширөхөөрөө ..." гээд мөрөөдлөө яриад явдаг газар болохоор ч тэр үү, Японы настай хүмүүстэй нь харьцахад их амар байдаг юм л даа. Алдартай мундаг, эрдэмтэд, багш нарыг хараад байхад, 70 дөхөж байсан ч эрдэм шинжилгээний ажлаа хийн, бүтээлээ туурвисаар байдаг. Ер нь Японы настайчууд нь залуучуудаа бодвол их нээлттэй, ажилсаг, хөнгөн шингэн хүмүүс л дээ. Энэ хүмүүсийн үед Япон хөгжих нь аргагүй гэж бодмоор ажилсаг сэргэлэн хүмүүс байдаг.
Найз гэхээр маш олон янзын олон үндэс угсааны, янз бүрийн насны найз нар надад байдаг л даа. Гэхдээ хэзээ ч зүгээр л сайхан үеийн эрэгтэй найз байгаагүй юм байна. Олон жирийн эрэгтэй найзтай хүмүүст атаархмаар санагддаг даа. Өөртөө байхгүй зүйлд хүн атаархдаг болоод л тэр байх даа.


Сэтгэгдэлүүд:
Badman, sanaa onoo hiilj bainaa , ho.
сайхан найзтай юмаа 80 тай хүнийг бид бол өвөө эмээ л гэнэ дээ хэхэ
нас ямар хамаа байх вэ дээ, найзалж хөөрөлдөж суухад. санаа сэтгэл, яриа хөөрөө, үзэл бодол нийлж, чиний ярьж буйг насаараа түрээ барин засаж заах гээд л муйхарлан зүтгэхгүй бол, тийм ээ?
Настай намбатай байна гээд л янцаглан хэлэх үгээ цэнэн суух настан тийм ч сайхан биш байх гэж боддог юм. Ярианы сэдвээ ярилцагч хүнихээ насных нь өнцгөөс нь хараад л бла бла гээд явж байвал болно доо. Настай, тэр хэмжээгээрээ амьдралыг харсан, үзсэн хүмүүс үгээ хэлээд найзалж л байвал сонсоход буруудахгүй ээ. Гэхдээ над шиг амьтны үгийг бол сонсоод дэмий биз, зарим хүмүүс ихэд л хорссоноо энд тэндгүй зарлаад л гүйх юм.
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буюны хийморь дэгдээж
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!
Сэтгэгдэл үлдээх: