БАЙРАНД амьдрах уу? ХАУСАНД амьдрах уу?

Би Хаусанд амьдрах гэдэг сүүлийн үед миний өдрийн бодол шөнийн зүүд болоод байнаа.   Зарим үед гэрлүүгээ харьж явах замдаа айлуудын хашаандаа тарьсан цэцэг, моднуудыг нь  хараад л, ийм жижигхэн газар дээр ингэж дажгуй амьдарч болоод байхад Монголдоо яагаад болохгүй гэж? гэсэн шүү юм  бодоод байдаг юм. 

Жаахан байхад аав маань өөрөө байшин бариад  ороход дүү бид хоёр их л баярлаж байсан. Дараа нь манайх байранд ороод нүүхэд  хөлс хөдөлмөрөө шингээн барьсан тэр байшингаа аав их л хямдхан зарчихсан санагддаг.

Шинэ байранд орсоны дараа  2 дүү маань гэртээ дээс тоглоод, эсвэл ангийнханыгаа дагуулж ирээд гэртээ пижигнүүлж өгдөг байлаа.  Манай доор өндөр  настай өвөө эмээ хоёр амьдардаг байсан юм.  Биднийг гэртээ пижигнүүлж байхад хөөрхий тэр өвөө эмээ хоёрын даралт ихсээд олигтой унтаж чаддаггүй байсан гэдэг. Байнга л тэр эмээ өвөө хоёрт бид нар чихдүүлдэг байлаа.  Удалгүй  өвөө эмээ хоёр бид дөрвөөс залхаад нүүгээд явчихсан.

Дараа нь манай хажуугын айлын ах эгч хоёр  шөнө болохоор түгшүүр зарладаг болсон юм. Эхлээд дуулалдана. Дараа хэрэлдэнэ. Эцэст  амь авраарай гээд эхнэр манай хаалгыг  цохиод л,  цагдаа шүүх болоод л, байнгын хэрүүл үргэлжилдэг байлаа.  Тэр айл нүүж нэг санаа амартал, дээд айлд маань 2 жаахан хүүхэдтэй айл нүүж ирвээ.  Хүүхдийн буруу ч гэж юу байхав дээ.  Тэд тоглоно. Гүйнэ. Яг бид нар багадаа  доод айлаа залхаадаг байсан тэр үйлдлийг минь бидэнд ойлгуулж өглөө. 

Дараа нь японд ирээд бас нэг өөр төрлийн байрны зовлонг мэдэрч байна даа. Нэг давхарын байрнууд нь нар тусдаггүй маш их чийгтэй.  Бас байрнуудынх хана их нимгэн болохоор хажуу айлын гэрт юу болж байгааг бараг л бүгдийг мэднэ.  Дуу гаргахгүйгээр олон зүйл хийж сурах  хэрэгтэй болно доо.

За тэгээд хуучин модон байшинд орчих юм бол  Хар салхины үеэр байшинтайгаа бүжиглэж байгаа юм чинь. Газар хөдөлвөл байшинтайгаа ганхаад л. Анхандаа ч их л айдаг байсан. Сүүлдээ дасчихдаг л юм байна.

Тэгээд одоо миний туйлын хүслэн, Зүлгэн дээр гэрээ барьвал би үнээ сааж чадахгүйгээс цааш тэр зүлэг  энэ тэрийг  бол мөрөөддөггүй.  Гэхдээ дээд доод айлын хамаарал багатай амьдрах сан гэж бодоод л, бас хашаандаа  цэцэг тарьмаар санагдаад.   Хаусанд амьдарахыг мөрөөдөөд л сууж байна.

Уг  нь чанаргүй барилгуудыг хөөрөгдөж байхаар гэр хороолол руу усны шугам татаад өгөх нь хамаагүй амар санагддаг юм. Тэгвэл чанаргүй барилгануудаас хавьгүй илүү байшин  бариад эрх дураараа амьдрахгүй юу.

 

Сэтгэгдэлүүд:

1. Asur | 2009-06-25 22:09:06
Тийн шөөө
2. hehe (зочин) | 2009-06-25 22:11:11
harin tiimmee
3. Namara | 2009-06-25 22:14:16
Хэлээд юүхэвээ Ашита минь.
4. Julia_976 | 2009-06-25 22:17:58
Хааяагүй ээ, хааяагүй.
5. Ashita (зочин) | 2009-06-25 22:19:50
Asur , he he bayarlalaa.


Namara mini Odoogiin shine bairnuud aimaar unetei, deerees ni chanargui, hols hodolmoroo dusluulan baij ajilchihaad neg chanargui bair avchihdag. Ter ergeed unee barij chadahgui sh dee. Tegeheer l ooroo baishin barival bairshil saitai baival gazar ni unetei baih yum sh dee, yadaj l.
6. ashita (зочин) | 2009-06-25 22:20:53
he he, eniig bichiheed suuj abisan chin baga zereg gazar hodolj baina.
7. Орнелла | 2009-06-25 22:35:14
Сайн уу, Ашита? Уулзалгүй уджээ
8. ♡pearly♡ | 2009-06-25 22:36:00
japand bas evgui yum baina daa.tegeel daschihdag l baih daa.husseneeree bair savaa bariad orhiig iluud uzeh bolsoon.tohitoi tuhtai.
9. Монгол Зон | 2009-06-25 23:03:30
hey sain uu, margaashiin monhiin naran mini.
yamar ch udaan durlaad alga boldog huuhed ve?
10. Монгол Зон | 2009-06-25 23:06:53
ene bichlegtei holbogduulahad, bi ch odoo nas deesh garah tusam condo ruu l zuglemeer bolj baina daa. er ni 65 hurtlee house gej tarvalzaad ternees deesh bol yaalt ch ugui l tusgai uilchilgeetei bair luu zugledeg bololtoi. gaduur dotorhoo tseverleh, archlah geed ajil mundahgui,
harin mongoliin huvid esregeeree baij magad. manaihan surhii archlah yard, tsetserleg gej baih bish.
11. LoLa Bunny | 2009-06-25 23:17:12
Хэлээд юухэв, хүүхдээ харөөөл, цэцгээ услөөл, хоолоо хийгээл, нөхрөө хүлээгээл суужээхиймсан... за хаус биш байсандаа ч яахуудээ одоохондоо хихи.. ингээд бодхоор бодлоороо хөгшрөөд байх шиг. Урьд нь бол ажилаа хийгээл завгүй амьдрахыг л боддог байлаа, одоо харин эсрэгээрээ.. хэхэ
12. SSunday | 2009-06-26 07:35:14
Сайн уу, миний дүү. Худаг, тогтой байхад заавал төвлөрсөн инженерийн шугам сүлжээ гэлгүйгээр халуун, хүйтэн ус, бохир ус, халаалтын асуудлыг шийдэх боломжтой шүү дээ. Мөнгө л жаахан их орох байх.
13. Эмбий | 2009-06-26 08:09:40
Манай дээд айлын 2 бацаан буулгаж байна аа хэ хэ
14. b_zulsar | 2009-06-26 17:01:05
ashita... amidrah gdgdee zov bicheerei
15. bolorka83 | 2009-06-26 17:11:02
bi ch bas neg hayse moroodson hun l suuhiin
mongold HDB d butehgui ee tee
Manaih condo toi boltol odii bizdee..
16. үйтэн | 2009-06-26 17:19:10
амьдрах уу гэж бичнэ
17. *САЙХАН САНАА* | 2009-06-26 17:21:22
барьж бололгүй яахав... зуслангийн газараа манайхан чинь хауз болгодог болчоод байгаа шүү...гүний худаг, нам даралтын тогоо, бохирын цооног гээд л шийддэг болчоод байгаам даа.. хө..


хаузтай болохыг хүсэе..
18. zochjin (зочин) | 2009-06-26 19:26:07
БНСУ руу 7/25-8/19 хооронд лхагва бямба гаригт УБ- Чоньжү хот хооронд МИАТ-ын Бойнг 737 онгоцоор нэмэлт нислэг үйлдэж эхэллээ.Монгол зорчигч нэг талдаа 270$ хоёр талдаа 470$
Холбоо барих утас УБ 91918356, 55158356 / Сөүл хотод 02-765-7976: 018-303-4117
19. Галдан | 2009-06-26 19:33:26
Лаагэр дээр хаус барьж өгнө
20. ЗОРИГТ8 | 2009-06-26 19:45:59
надтай суувал тэгж амьдарна даа
21. ashita | 2009-06-26 20:06:55
Huvilgaan naiz sain uu? Haa ch ineegeed l yavj baihiimaa.

pearly, japan-d zarimdaa evgui evgui, gehdee odoo tiim hetsuu baishind amidardaggui bolohoor zugeer l dee.


Chabu hi, my hairt ah mini.

Silentone bid 2 adilhan moroodoltei yum abinaa, moroodol bieldeg gene lee. tegj amidrah tsag hugatsaandaa beldej baiya daa, he he.

Sunday egch sain uu? harin tegdeg gej sonsood l baigaa.


Embii, he he,

zul-sar bayarlalaa.


Bolorka mini, moroodol bieldeg yumaa.


Saihan sanaa, sain uu?

Gangarmaa, unegui uilchilgeend nugasgui durtai,

Zorigt, he he, hamt duu duulaad suuhiig heleed baina uu?
22. amanjinka | 2009-06-26 22:11:51
ТИЙН Ш ДЭЭ ХЭ ХЭ


САЙН УУ ХӨ
23. ashita | 2009-06-26 22:16:34
sain uu? amanji.
24. amanjinka | 2009-06-26 22:20:29
САЙН САЙН ХӨ ОЙРДОО ТААРСАНГҮЙ ШҮҮ
25. ashita | 2009-06-26 22:49:39
harin tehh, ingehed chi ooroo banjigt baihgui baisan yum bish uu?
26. Галдан | 2009-06-26 22:57:04
Хар салхи гэж аймаар уу
27. ashita | 2009-06-26 23:05:12
Хар салхитай үед гуталгүй гэрээсээ хөөгдчихвөл өнгөрөө л гэсэн үг, хэ хэ.
28. amanjinka | 2009-06-26 23:10:41
ХАРИН ТИЙМӨӨ БАЙХГҮЙ БАЙЖААГАААД ИРСЭЭЭН ХЭ ХЭ
29. Монгол Зон | 2009-06-26 23:18:21
Дуу гаргахгүйгээр олон зүйл хийж сурах хэрэгтэй болно доо.
энэ одоо чимээгүй юу юу хийдэг хүүхэд вэ гээд л шөнөжин бодлоо, ха ха

Усны шугам, дулааны асуудал, эрчим хүчийг нь шийдээд өгвөл за дээр нь зам. тэгвэл Улаанбаатараас өөр газар нарийн зураглал, зохион байгуулалттай хотхонууд баригдана даа. Одоо тэр Хөшигтийн хөндий рүү л хүүхдүүд минь газар авч үзээрэй. Тэнд олон улсын нисэх буудал барихаар тэрийг дагаад хот босно шүү. Богд уулынхаа ард биш өвөрт амьдарвал агаарын урсгал нь чөлөөтэй сайхан л болно доо.
Чи энэ зун амрах уу, хэдийгээр нутаг явах нь вэ?
30. ashita | 2009-06-26 23:25:21
But ah, ha ha. BI bol hogjim l sonsdogii. Bur shonojin noirgui honoson baina sh dee.

Mgl ruu yavah gesen ongotsnii bilet ih unetei baidag. Yamar ch baisan 8 sard harina gej bodood l baina.

Hishigtiin hondii gedeg chin haana baidag gazar bilee, Tov aimagiig heleed baina uu?
31. Монгол Зон | 2009-06-26 23:29:09
tiim ee, naad Japanuud chini hqrqngiin eh uusveriig ni gargahaar bolloo, oiriin 3 jildee l boschih baih. Hotoos uragsh Bogd uuliinhaa omno l doo.
Beijing niseed tendees gazraar yavahaaar 2 honogtoo ochchih bailgui? chi ug ni hyatad yavj baisan sh dee,
32. ashita | 2009-06-26 23:32:18
Gantsaaraa bol getsuu l baih daa. Tegehdee arga ni oldoh baihaa.
33. Монгол Зон | 2009-06-26 23:42:03
би өвөл магад, манай гэрийхэн ээлжээр явдаг болохоор эд 8 сард явна. Аав яагаад хамт явдаггүй, дандаа тусдаа явдаг юм гэхээр, ээж нь өөр хүмүүстэй уулзах гэж, харин нэг охин маань гэр бүлээрээ хамт үхэхгүйн тулд гэж хэлсэн, ха ха, аюулгүй жуулчлах гарын авлага гээч дээр тийм юм бичсэн гэсэн.

би тэр лүү газар аваагүй ээ, харин аймгийн төвөөс урагш багахан газар надад өгсөн л гэсэн.
34. ashita | 2009-06-26 23:49:56
Taniig Mgl-d ochvol saihan uulzana gej bodoj bailaa.
Ovol Mongold ochood tsana chargaar sain gulgaad butsah yum baina, daa. Bas ovliin ovoogoosoo belgee avchihaad.
35. JIooBдон | 2009-06-26 23:50:18
орон сууц ч тэр тал дээр хэцүү шүү. за хөршүүд томоотой байлаа гэхэд ус алдах, гал түймэр гарчихвал бас л хэцүүдээ. ХОУСтай болооод дураараа дургихиймсан гсн
36. ashita | 2009-06-26 23:54:05
Loov unen, unen, us aldah bol abingiin sh dee. yalanguya shine bairnuud santehnik muutai bolohoor. Huuchin bair ch yalgaagui, suuliin uyed bas ih huiten bolson gesen.
37. Монгол Зон | 2009-06-27 00:01:50
ээ нөгөө хээр хонодог ЛооБ хүү явж байна аа, зөв дөө хө, саваа бэлдээд айраг яривал ч. ха ха

аан би очоод тийм энтертайнмент юм бараг байдаггүй юм дөө, хэдэн асуудлаа ярилцах, хэдэн муусайн ах дүү, хамаатан садандаа дүрээ харуулах гээд л 7 хоног унтах ч завгүй л байсаар ирдэг юм. Хорвоо дээр гэрэлт наран мандсаар байгаа үед нэгэн цагт ах нь бас чамтай уулзаж хөөрөлдөнө өө, чиний сурвалжлагч байсан, хүүхэд нас, гэр орон бүгдийн талаар. Чи зорьсон ажлаа гүйцэд хийгээд, сурсан эрдэмээ бодит амьдралын хөшүүрэг болгоод л нутгаа зориорой. уулзана аа хө.
38. JIooBдон | 2009-06-27 00:17:11
хаха энэ Чабу ахын ярьж байгааг нь эээ. яадын яадын
39. altargana | 2009-06-27 00:57:00
нээрээ манай орцныхон ээлжээр зодолддог байсан байх аа, уг нь маш зузаан хана шалтай хуучин оросууд өөрсөддөө зориулж бариад амьдарч байсан байр л даа. Хэн нэг нь хашгираад унавал эхлээд дээр үү дооруу хажууд уу гэж таадаг байлаа, сүүлдээ мэддэг болчихсон...

хаус ч сайхан шүү
40. ashita (зочин) | 2009-06-27 08:39:48
But ahaa, survaljlagch baigaagui ee. Ihevchlen juulchinii hotoch l hiideg baisan daa. Hodoo sain tenedeg baisan.

altargana, sain uu? harin tiimee, ho.
41. Монгол Зон | 2009-06-27 09:21:17
аан за, орчуулагч хөтөч. би яагаад ч билээ мэргэжлийн сэтгүүлч шиг санаад, нэг Бээжинтэй холбоотой бичлэгээс ч бил үү хаана нэгтээ тэгэд ойлгочихсон, явсан юм. Магад чамаар хөрөгөө бичүүлдэг ч юм бил үү гээд, ээжийнхээ тухай ч юм уу гэж боддог байсан юм аа.
ёох, гал тогоо барих гэж урсаж байна аа, ойрд. эхнэр номын сангаас бүр их оройтдог болсон чинь. тэр тэнд залуу хархүүс л харж яваа байх даа, ха ха
42. molor | 2009-06-27 15:02:56
Ашита, хонгороо хоёулаа солихийм уу? Би ч сурсан дассан байраа л үгүйлээд байна. Мань мэт нь маллаж чадахгүйм өө. Бүл цөөн болохоор бүрэнхий харанхуй ойртохоор өрөөнүүдээсээ айгаад, орхиод цоожлоод гарчихаж чадахгүй, байнга л түгшүүртэй гэцүүм. Нэг өрөө ч хамаагүй солиод орчихмоор л байна шүү, хэхэхэ
43. ashita (зочин) | 2009-06-27 15:06:28
tegeheer hause bas zovlontoi ed baih ni ee. nemegdehuunii bairiig solison ch niilberiin oorchlogddoggii gedeg bil uu?

Manaid bas neg tiim hetsuu asuudal baidag yum baina, neeree. tegehdee tom zaitai saihan sh dee.
44. ashita (зочин) | 2009-06-27 15:07:24
niilberiin chanar oorchilogddoggui gej baigaad
45. molor | 2009-06-27 15:13:42
Харин зай талбайн хувьд ч ярих юм алга. Хаа нэг байрны айлд очихоор орох байх газар олдохгүй, хүмүүс нь нүүрэн дээр тулж ирчихээд хувийн орон зай булаалдаад амаргүй л санагддаг. Гэсэн ч зүгээр л нэг хаалгаа түгжчихээд зүглэсэн бүхэн рүүгээ явчихмаар л байхийм даа
46. ashita (зочин) | 2009-06-27 15:14:39
BUt ahaa, zugeer l neg blogchin baihgui yu, bi chin. namaig ingej hundetgesend bayarlalaa.


ha ha, ah maani laa shig ursah geed baina uu? naana chin bas ih haluun gazar uu? end lav odoo yag ursdag tsag bolj baina.
47. molor | 2009-06-27 15:14:43
Дээд айлээс ус алдах, доод айлын түжигнэх, хажуу айлын халамцуухан найрлах чимээг л харин үгүйлээд байх шиг. Хүн гэдэг ч дээ, хөөрхий
48. ashita (зочин) | 2009-06-27 15:16:26
Boloroo, hongor mini, ter saihan tom zai chin saihan daa.
49. Монгол Зон | 2009-06-27 15:19:26
энэ Молор гэж ямаа шиг ааштай золиг вэ?
50. molor | 2009-06-27 15:19:57
Эхэндээ ч тэгж бодсоон бодсон, хэхэ
51. Монгол Зон | 2009-06-27 15:22:09
ээлжлээд байдаг газартай байхгүй юу даа, ажлын өдрүүдээр хотын умгартаа, ч юм уу, жаргалтай газар хүн, жалгатай газар ямаа яадаг гэдэг билээ? ха ха
52. molor | 2009-06-27 15:22:34
Бутаа, хахаха. Тийш дээ. Нар гараад л байвал бороог хүлээгээд л... Нүүдэлчин монгол юм байгааз
53. loyal_g | 2009-06-27 15:24:47
Байр гэдэг бол байшин, house гэдэг чинь бас л байшин. Монголоор бол дан байшин, давхар байшин гэмээр юм уу
54. Монгол Зон | 2009-06-27 15:28:09
монголчуудын ойлголтоор бол байр гэдэг маань хот суурин газар нийтээр амьдардаг орон сууцаа хэлээд байгаа юм. харин хауз гэж өөрийн эзэмшил газар дээр тусгайлан барьсан давхраас үл хамаарах байшин, тэр нь олны хөл хөдөлгөөнөөс зайдуу, эзэмшил тусдаа газар бүхий л эд л дээ.
55. molor | 2009-06-27 15:30:39
Энэ юу болоод явчив?
Байшинд амьдрах сайхан шүү дээ. Байр ер нь л дэмий юм байна лээ. Хийх юм байхгүй залхуураа л суугаад л байна ш дээ.
57. bolorka83 | 2009-06-27 15:41:44
neeree ter ayulgui zorchih argachlal gedeg yag unen manai duu bas tegsen shu
endees boonoor yabah geed ticket abch bsan chin a zorchih iim argachilaliin uudnees bid tsug yabh buruu tusda neg honogiin zaitai seoyld ochii teged tendee uulzaj neg honochihood tsaasha bas tusda yabii gsn shuu haha
58. ss_gogo | 2009-06-28 07:47:32
сайн уу ашита уулзалгүй удсан байна шүү
мөрөөдөл биелдэг гэдэгт итгээрэй хэхэ фрийгийн үг шүү
чамл зориулчий хэхэ
59. Вафль | 2009-06-29 10:04:56
Ахын зөвлөгөөг анхаараад гарав. кк.
60. Вафль | 2009-06-29 10:06:12
цар хүрээ хамарсан сайхан бичлэг байна шүү.
61. freestyle529 | 2009-06-29 10:12:43
чухам санал нэгдэж байна. Үргэлж дээд доод айлын хамааралтай амьдрах ч хүсэх юм биш шүү. Би бас нэг тийм хөөрхөн байшинтай болоод аятайхан бяцхан цэцэрлэгтэй болчихоод тааваараа амьдрах юмсан гэж боддийн.
62. Сарнайха | 2009-06-29 10:23:08
миний бас нэг мөрөөдөл, нэг уулын аманд нам гүм,дунд зэргийн муурын байшин барьчихаад амар амгалан амьдрах юмсан гэж ккк
63. Вафль | 2009-06-29 10:27:06
хайртайгаа хаяа хатгана гэжаагаа кк.
64. smbr (зочин) | 2009-09-20 19:41:23
Маш зөв санааг энгийнээр бичсэн санагдлаа надад. Монголд үнэтэй нийтийн байр авах мөнгөөр үнэхээр тансаг хувийн сууц барих боломжтой гэж боддог. Харин төр нэгдсэн цэвэр бохир ус, халаалтын асуудлыг шийдчихвэл хүмүүс олноор сууц барина байх аа. Тийм үү?
http://thesixthdiscipline.blogspot.com/
65. Мөндөр (зочин) | 2009-09-21 14:30:39
Олон сая төгрөгөөр байр авч өвөл хөлдөж үхэх шахаж, зун халууцаж, хөршүүдтэйгээ маргаж г.м байснаас тэр зэргийн хөрөнгөөр үнэхээрийн сэтгэлдээ таарсан тохилог хаус барьчих бүтэн боломжтой нь үнэн. Жаахан зүтгэл л хэрэгтэй. тэгээд л өөрийн санаандаа ургуулсан сайхан хаустай болно шүү дээ. Бас зай ихтэй. Хашаандаа юу ч хийсэн болно. Ногоо тарих, биеийн тамирын талбай, тоглоомын талбай, усан сан г.м олон олон боложм чиний гарт орж ирнэ.
66. ogogo (зочин) | 2009-09-22 11:37:32
ZAAAS BITII HUTSOO TA NAR UURSDUU

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Зочдоо тоолъё